Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас айл өрхүүдэд хандсан галын аюулгүй байдлыг хангах асуудлаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж эхэлжээ.  

Image may contain: 2 people

Аймгийн ОБГ-ын сургалт хариуцсан мэргэжилтэн, Ахмад С.Саран: - Цахилгаан хэрэглээний даацыг хэтрүүлвэл галын аюултай тул эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалж хэрэглээгээ ухаалгаар зохицуулах хэрэгтэй гэж зөвлөлөө. Тэрээр цааш нь:   

- Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь автоматын даах чадлаар хязгаарлагддаг. Тиймээс автомат дахин дахин унах тохиолдолд мэргэжлийн байгууллагад даруй хандах

- Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур сонгох

- Гар хийцийн халаагуур, бойлуураас татгалзах

- Цахилгаан тоноглол, хэрэгслээр хүүхэд тоглох, оролдох нөхцөлийг бүрдүүлэхгүй байх

- Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг шинэчлэх 

- Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олноор нь зэрэг залгахгүй байх

- Ачаалал даахгүй утас сонгохгүй байх

- Холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалгыг даруй шинэчлэх

- Цахилгааны утсыг унь, тооно, ор, ханын толгойд ороож болохгүй

- Дамранд ороолттой урт залгуурыг ашиглах тохиолдолд утсыг бүрэн хөвж, эрчлээг нь гаргасны дараа залгах

- Гэр, байрны цахилгааны дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх эсвэл хянуулах нь болзошгүй эрсдлээс хамгаалахыг нийт айл өрхүүдэд анхааруулсан юм.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой Комисс

Таны сурталчилгаа