Цаг үеийн мэдээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн “Бүх оддын тоглолт”-ын тов гарчээ.

Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 7, 8-нд “Юү Жи Арена”-д лигийн 30 дахь жилийн “Бүх оддын тоглолт”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд уламжлал ёсоороо холимог оддын тоглолт, цагариган дээрээс довтлох тэмцээн, ур чадвар болон гурван онооны шидэлтийн тэмцээн болно. “Бүх оддын тоглолт”-д оролцох тоглогчдыг үзэгчдийн санал асуулгаар тодруулах юм.

Тэгвэл “Бүх оддын тоглолт”-ын дараа буюу хоёрдугаар сарын 9-нөөс сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхан нэгдсэн бэлтгэлд гарна. Учир нь, тухайн сарын 20, 23-нд Монголын шигшээ ААШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны ээлжит тоглолтоо хийнэ.

Манай залуус хоёрдугаар сарын 20-нд Гуамын талбайд зочилж тоглох бол 23-нд Улаанбаатар хотын “Юү Жи Арена”-д Японы шигшээг хүлээн авна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон хоёр тоглолтод оролцсон шигшээ багийн бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт оруулж магадгүй аж. 

Таны сурталчилгаа