Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2024” ёслолын ажиллагаа болж, Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хуульчийн мэргэжлийн үүрэг, ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж, үлгэр дуурайлал болон манлайлсан хуульчдыг тодруулсан байна.
Ийнхүү 2024 оны “Шилдэг хуульч прокурор”-оор Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Т.Мөнхбаяр, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай шагнал болох “Шилдэг хуульч ментор”-оор Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, доктор (Ph.d) Б.Өнөрмаа тус тус шалгарлаа.