Цаг үеийн мэдээ

"Монтенегро улсын Хөдөө аж ахуйн хоёр сайд асан төрийн бус байгууллагуудад санхүүжилт олгож, Монтенегрод хэдэн зуун мянган еврогийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаад байна..

Монтенегро улсын Тусгай прокурорын газар өнгөрсөн баасан гарагт Хөдөө аж ахуйн сайд асан Петар Иванович, Милутин Симович нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр баривчилжээ. Тэд 30 жилийн туршид засаг барьж, өнгөрсөн 2020 онд засаглал нь дууссан Ардчилсан Социалист Намд ажиллаж байжээ.

Тусгай прокурорын газраас “BIRN” агентлагт мэдээлснээр, хоёр экс сайдаас гадна Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Неманья Катнич болон Санхүү, нягтлан бодох бүртгэл, төрийн худалдан авалтын газрын дарга асан нарыг мөн баривчилсан байна.

Прокурорын төлөөлөгч Вукас Радонжич хэлэхдээ: "Гомдлын дагуу уг хэргийг шалгахад 2014 оны 4 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарыг хүртэл хэд хэдэн төрийн бус байгууллагуудад санхүүжилт олгосон ба энэ нь Монтенегрод нийтдээ 300,000 гаруй еврогийн хохирол учруулсан” гэжээ.

Иванович 2012-2016 онд Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаад дөрвөн жил парламентын гишүүнээр ажилласан. Тэрээр 2018 оноос 2023 оны тавдугаар сар хүртэл Монтенегро улсын Ерөнхийлөгч асан, Ардчилсан Социалист Намыг олон жил удирдсан Мило Жукановичийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Иванович болон Хөдөө аж ахуйн сайд асан Будимир Мугоса нар Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби сангийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргээр мөн шүүгдэж ба  10 дугаар сард батлагдсан Яллах дүгнэлтэд тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгасан байна.

Арабын Нэгдсэн Эмират улсын агентлагаас 2015 онд Монтенегрод хойд нутгийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор 50 сая долларын зээл олгосныг, тухайн сайд нар 2015-2017 онуудад зориулалт бусаар ашигласан гэж буруутгагдаж байсан ч Иванович өнгөрсөн долдугаар сард үүнийг үгүйсгэж байжээ.

Эх сурвалж: balkaninsight.com

Таны сурталчилгаа