Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр

Шадар сайд Я.Содбаатар "Цөөн төрлийн бараанаас бусад нь хангалттай байгаа. Хоёр төрлийн бүтээгдэхүүн дээр хүндрэл гарч байна. Нэг нь өндөг. Өндөгний 50 хувь нь ОХУ-аас орж ирдэг. Алтанбулагийн боомт хаагдсантай холбогдуулан хүндэрч байна. Гэхдээ бид вагоноор ачиж оруулж ирж  байгаа. Өчигдөр дөрвөн вагон орж ирсэн. Өндөгний долоо хоног хүрэхгүй нөөц байгаа.

Хоёр дахь нь нарийн ногоо. Замын-Үүдийн боомтын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотойгоор нарийн ногооны тасалдал гарч байна. Бусад хүнсний бүтээгдэхүүн сараас дээш хувийн нөөцтэй байна.

Хүнсний хангамжийн шуурхай штабыг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Өмгөөллийн байгууллагын асуудлаар заалт хуулийн төсөлд оруулаагүй. Засгийн газрын шийдвэрээр өмгөөллийн байгууллага, нотариат хоёрын ажиллах эрхийг нээсэн" гэв. 

Таны сурталчилгаа