Цаг үеийн мэдээ

Image may contain: one or more people

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны Төлөөлөгчид /2020.12.21/ хуралдлаа.

Тус хурлаар Хорооны 2021 оны ажлын төлөвлөгөөнд санал авч, нэгтгэсэн ба төлөвлөгөөний төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн батлах юм.

Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны эрхлэх асуудал:

· Аймгийн хөгжлийн бодлогын бодлогын бичиг баримтуудын хэрэгжилт

· Аймгийн хөгжлийн асуудлаарх хөтөлбөрүүд, үндсэн чиглэлийн хэрэгжилт

· Газрын кадастр, бүртгэл

· Дэд бүтцийн хөгжлийн асуудал /Түлш эрчим хүч, зам тээвэр, шуудан, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ г.м/

· Худалдаа, Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, гэрэлтүүлэг

· Нийтийн тээвэр, такси үйлчилгээ, авто зогсоол

· Гудамж талбай, барилга байшингийн хаягжилт, хөшөө дурсгалын байршил, хамгаалалт,

· Техник технологийн шинэчлэл

· Барилга, хот байгуулалт, хот тохижолт, явган хүний зам, тоглоомын талбайн байгууламж

· Олон нийтийн амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж

· Үйлдвэрлэлийн бодлого

· Өргөдөл, гомдлын асуудал /хорооны эрхлэх асуудалд хамаарах/

· Аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн шийдвэрийн хэрэгжилт, хяналт шалгалт /хорооны эрхлэх асуудалд хамаарах/

Таны сурталчилгаа