Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-ийн 21 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн хоёр баг БЗД-ийн ерөнхий боловсролын 79, 136 дугаар сургуулийн байранд иргэдээс PCR шинжилгээ авч ажиллаж байна.

Таны сурталчилгаа