Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр" Уг нь өмнө нь зохион байгуулалт маш өндөр байсан. Хоорондоо уялдан ажиллах тал дээр цэргийн маягийн маш өндөр зохион байгуулалттай байсан юм. Одоо бол зохион байгуулалтанд доголдол гараад байна. Дэс дараа эрэмбэ гэж юм байна. Хамгийн гол нь цэргийн төв эмнэлэг, бусад эмнэлэг рүү бүгдийг нь нүүлгээд, ариутгаад засна гэж байгаа юм.

Сүрьеэгийн өвчтөнүүдийг хүртэл нүүлгэнэ гэсэн. Үүнд эсрэг байр суурьтай байсан. Халдварт өвчнийг хөдөлгөлгүй, тухайн газар нь цомхотгон дарах хэрэгтэй. Хөдөлгөөн хийх тусам халдвар дамжина. Гадуур яагаад хөл хорио тогтоогоод байгаа юм!

Тарааж нүүлгэн шилжүүлж болохгүй гэдэг дээр л маргасан, зөрчилдөх шалтгаан болсон. Би "нүүлгэ" гэх даалгаварыг биелүүлээгүй. Тиймээс үүрэг даалгавар биелүүлж чадахгүй бол ажлаа өгөөрэй гэсэн. Албан тушаалаасаа илүүтэй мэргэжил гэж нэг юм байна.

Үзэл бодлоосоо урваад тухайн даалгаварыг биелүүлэх юм энэ олон жилийн хөдөлмөр, нэр хүнд, ажил үгүй болно. Хамт олон маань ч гайхна. Энэ чинь дан ганц миний асуудал биш, ХӨСҮТ-ийн хувь заяа" гэлээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/dorjbayar.byambadorj/videos/3497934123662947

 

Таны сурталчилгаа