Цаг үеийн мэдээ

Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал цаг үеийн асуудлаар аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ЦГ-ын дарга Э.Золбаатар нартай уулзаж ярилцлаа.

Аймгийн болон сумдын Шуурхай штабт нэн шаардлагатай, хувцас хэрэгсэл, ариутгалын бодис хэрэгслүүдийг нөөцлөх, бэлэн байлгах шаардлагатай ба өнөөдрийн байдлаар хамгаалах хувцас, бээлий, амны хаалтны 14 хоногийн нөөцтэй байгааг ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар танилцуулсан.

Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Б.Батжаргал онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмнэлэг, цагдаа, онцгой байдлын ажилтан, албан хаагчдад халдвар хамгааллын хэрэгслийн нөөц дутагдалтай байгаа, цаашид аюулгүй ажиллах нөхцөл боломжоор хангах зайлшгүй шаардлагатай байгааг онцгой анхаарч, холбогдох албаны хүмүүст халдвар хамгааллын хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж, хандивын аян эхлүүлэх саналаа илэрхийллээ.

Өөрөөр хэлбэл, "Ковид-19" цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор ажилтан, албан хаагчдын халдвар хамгааллын хэрэгсэл дутагдалтай, сумдын эмнэлгийн тусгаарлах байрны хангалт хүрэлцэхгүй байгаа аж.

Таны сурталчилгаа