Цаг үеийн мэдээ

Халдартай холбоотой хүмүүсийн сэтгэцийн өөрчлөлт, айдас дэлхийн өнцөг булан бүрт хурц хэлбэрт шилжиж байгааг сэтгэл зүйчид ажигласаар байна. Тодруулбал АНУ-ын Техас мужид өчигдөр сүмийн пасторыг буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Хоёр хүн шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Мужийн амбан Грэг Эбботын хэлж буйгаар хэргийг үйлдсэн этгээд нь цагдаа нарыг очиход угаалгын өрөөнд нуугдаж байсан аж. Ямар шалтгааны улмаас сүмийн пастор луу гал нээсэн талаар мэдүүлээгүй ч гэрчүүдийн хэлж байгаагаар сэтгэц нь өөрчлөгдсөн, айдастай болсон нэгэн байсан гэх тайлбар өгсөн байна. 

Эх сурвалж: https://www.nbcnews.com/news/us-news/one-dead-several-injured-texas-church-shooting-n1252693

Таны сурталчилгаа