Цаг үеийн мэдээ

АНУ-ын Винконсин мужийн Кеноша хотын шүүх, прокурор өнгөрсөн наймдугаар сард болсон нэгэн хачирхалтай хэргийг шүүн хэлэлцлээ. Тухайн үед албан үүргээ биелүүлж явсан цагдаагийн албан хаагч Жэйкоб Блэйк гэх иргэнийг буудаж амь насыг нь хохироосон юм. Энэ хэргээс болж тухайн үед иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж цагдаагийн албан хаагч дээр хэрэг үүсгэсэн. Харин өчигдөр шүүх хуралдаанаар цагдаагийн албан хаагч үүргээ хуулийн дагуу биелүүлсэн гэх дүгнэлтэд хүрчээ. Тиймээс одоо хотод дахин эсэргүүцлийн жагсаал болох нь тодорхой болж байх шиг байна. 

 

Эх сурвалж: https://www.espn.com/nba/story/_/id/30657898/kenosha-police-officers-face-charges-jacob-blake-shooting

Таны сурталчилгаа