Иран улсын хувьд олон улсын шүүх, интерпол зэрэг байгуулагад хандах хууль зүйн үндэслэл бүхий арга олсон бололтой. Тэд Интерполд хэн нэгнийг баривчлуулах эрх бүхий үндэслэлтэй улаан мэдэгдэх хуудсыг өгч байгаагаа зарласан байна. Үүнд Д.Транмпыг баривчлан тухай өгүүлсэн байна. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад яагаад Д.Трампыг өгөх болсон талаар тэд өнгөрсөн жил АНУ-ын эрх бүхий 47 албаны хүн болон Ерөнхийлөгч асан Д.Трамп Ираны армийн генерал Кассем Солеманиг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Мэдээж түүнийг террорист үйл ажиллагаа явуулдаг гнэж хөнөөсөн тайлбар АНУ өгсөн удаатай. Интерпол хэний талд ажилдаг гэдгийг батлан харуулах гэсэн олон улсын маргаан ийнхүү эхэлж байгаа бололтой. АНУ-д үйлчилдэг байгууллага уу, олон улсын бүх гэмт хэргийг авч хэлэлцдэг бие даасан тусдаа байгууллага уу гэдгийг дэлхий харах нь.
Эх сурвалж: https://thehill.com/policy/international/532780-iran-asks-interpol-to-issue-red-notice-for-arrest-of-president-trump