Цаг үеийн мэдээ

Шинээр томилогдсон АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч гээд бүхий л шатны хүмүүс ОХУ-ын эсрэг бодлого, байр суурь ойрын жилүүдэд илэрхийлж эсрэг байр суурьтай байх шинжтэй боллоо. Ж.Байден В.Путинтэй холбогдож, дэлхийн цөмийн зэвсэг, бодлого, байр суурь, цахим аюулгүй байдал, сүлжээний дайралт, хакер, А.Навальныг хордуулсан хэргийн талаар гээд олон сэдвийн хүрээнд яриа өрнүүлжээ. Товчхондоо Ж.Байден дипломат харилцааг баримтлах бус ёс зүйн хэмжээ хэтэрсэн гэж хэлэхээр асуулт байр суурийг илэрхийлж байсан талаар ОХУ-ын сайтууд онцлов. Ойрын дөрвөн жил ОХУ В.Путинг алдах нийгэм улс төрийн үйл явдал болох юм бол АНУ-д ашигтайгаас гадна Ойрхи Дорнодод АНУ "эзэн" суух таатай нөхцөл үүсэх юм. Ирак, Афганистаны болон Ираны эсрэг дайн дахин ойрын 10 гаруй жил үргэлжлэх магадлалтай болж ирэх юм. "Инээмсэглэсэн бүхэн найз биш, уурласан болгон дайсан биш" гэлтэй хоёр улсын ээлжит нүүдэл дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. 

Эх сурвалж: https://www.usatoday.com/story/news/politics/2021/01/26/biden-putin-talk-nuclear-arms-pact-expiring-days-russian-hacking/4265033001/

Таны сурталчилгаа