Энэтхэг улсад нөхцөл байдал хүндэрч эхэллээ. Тэдний хувьд өнгөрсөн долоо хоногт вакцины үйлдвэрээ галд алдаад байсан бол энэ удаад тариаланчид, фермерүүд засгийн газрын эсрэг зах зээлийн үнэ ханштай холбоотой хуулийг эсэргүүцэн жагсаал тэмцэл өрнүүлээд байна. Энэ үед БНХАУ-тай хиллэдэг хилийн бүсэд ч хоёр улсын хилчид зөрчил гаргаж олон улсын анхаарлыг татаад байгаа. Омголон зантай тэдний хувьд Засгийн газрын шийдвэрийн эсрэг үхтэл тэмцэнэ гэдгээ ч илэрхийлээд байгаа юм. Харин Засгийн газар Моди тэргүүтэй эрх баригчид зах зээлийн ханшийг тогтоох хуулийн төсөл дээр зөөлөн хандаж, дахин эргэж харах тал дээр ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: https://www.nytimes.com/2021/01/27/world/asia/india-farmers-standoff-modi.html