АНУ-ын нийгэм тэр чигтээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхлаар дүүрэн аж. Нью Йорк хотын эрүүл мэндийн салбарын вакцинжуулах явцын эхний сарын тайлан гарсан бол арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхаж буй нэгэн жигтэй статистик гарсан байна. Энэ нь АНУ дэлхийд арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг улс орнуудын тэргүүн эгнээнд байдгийг баталж байгаа аж. Хотын хувьд нийт вакцинд хамрагдсан иргэдийн хотын нийт иргэдийн 32 хувь нь цагаан арьстай байдгаас 48 хувийг нь вакцинжуулжээ. Харин латин гаралтай иргэд 29 хувь байдгаас 15 хувийг нь вакцинжуулжээ. Мөн өнгөт арьстай иргэд нийт иргэдийн 24 хувь байдгаас 11 хувийг нь вакцинжуулсан бол Ази гаралтай иргэд хотын 14 хувийг эзэлдгээс 15 хувийг нь вакцинжуулсан байна. Арьс өнгөний тэнцвэртэй бодлого явуулах ёстой талаар хотын иргэд шүүмжлэлтэй хандсаар байгааг эх сурвалж мэдээллээ. Нийт 62 оронд вакцинжуулах ажил эхлээд байгаа. 98 сая хүн эхний болон хоёр дахь тунгаа хийлгэсэн. 2 сая 226 мянга гаруй хүн нийт амиа алдаад байгаа.
Эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2021-01-31/new-york-city-initial-vaccine-data-shows-profound-race-disparity