Цаг үеийн мэдээ

Мьянмар улсын ардчилсан намын үндэсний лигийн зарим улс төрийн зүтгэлтэн, тэргүүн болон намын дарга Ан Сан Су Киг эрх баригчид баривчилсан байна. Тодруулбал түүнийг улс эх орны эсрэг цэргийн эргэлт хийх гэж байж болзошгүй хэмээн саатуулсан аж. Олон жил гэрийн хорионд байсан түүний хувьд ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хязгаарлагдмал байсан удаатай. Зүүн өмнөд Азийн ардчиллын гол түлхүүр болсон түүний хувьд барууны тусламжтай байр сууриа бэхжүүлэх, Мьянмар улсад эрх чөлөөт нийгмийг бүтээхэд мөн барууны орнуудын Ази дахь байр суурийг бэхжүүлэх бодлого хэрэгжүүлэгч ч гэж хэвлэлүүд бичдэг. Тэгвэл түүнийг баривчилсан бус саатуулж шалгаад эргүүлэн суллах талаар эх сурвалж мэдээллээ. Улсын 476 суудлаас 369 суудал ардчилсан үзэлтэй түүний нам өнгөрсөн арваннэгдүгээр сард сонгуулиар авсан. Одоо төрийн бодлого, чиглэл өөрчлөгдөх учиртай ч ийнхүү одоогийн цэргийн эрх баригчид байр сууриа амархан өгөхгүй нь бололтой. Энэ хавар тус улсад олон үйл явдал болох хандлагатай байгаа бөгөөд улс төрийн эргэлт тайван замаар шийдэгдээсэй ч гэх хүсэл Азийн орнуудад байгаа аж. 

Эх сурвалж: https://www.washingtonpost.com/world/asia_pacific/myanmar-aung-sun-suu-kyi-arrest/2021/01/31/c780ce6a-6419-11eb-886d-5264d4ceb46d_story.html

Таны сурталчилгаа