Өчигдөр ОХУ-ын шүүх танхимд А.Навальныг шүүх шүүх хурал болж өнгөрсөн байна. Мэдээж олон нийтэд нээлттэй хийж болохгүй учрааас ийнхүү хурлын товийг зарлалгүй хийсэн аж. А.Навальныг шүүх шүүх хурал эхний байдлаар буюу анхан шатны шүүхийн шийдвэр 3.5 жилийн хорих ялыг ОХУ-ын эрүүгийн хэргийн зүйл заалтаар оноосон бол хоригдож байсан хугацааг тооцож түүнд 2.5 жилийн биечлэн эдлэх хорих ялыг оноосон талаар эхсурвалж мэдээллээ. Тэгвэл түүнийг өмгөөлөгч давж заалдах болно гэдгээ шүүх хурлын дараа мэдэгдсэн бөгөөд түүний эрүүл мэндийн байдал сайн байгааг онцолжээ. Энэ үед сөрөг хүчний дэмжигчид А.Навальныг суллах хүртэл жагсаал хийхээ мэдэгдэж улс орон даяар дахин эсэргүүцлийн хөдөлгөөн хийхээр болж байх шиг байна.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/02/02/europe/alexey-navalny-russia-court-hearing-intl/index.html