Цаг үеийн мэдээ

Спутник 5 болон шинээр гарах ОХУ-ын вакцинуудыг АНУ болон Их Британи зэрэг орнуудад нийлүүлэх боломжгүй талаар ОХУ-ын вакцин гаргасан компани, эрүүл мэндийн салбарын захиргаа мэдэгдэл гаргасан байна. Эдийн засгийн хувьд ОХУ-ын гадаад бодлого эдгээр хоёр орны хувьд хориг арга хэмжээ авч байнга шахалт дарамт өгсөөр ирсэн. Тэгвэл ОХУ эрүүл мэндийн салбарт нь найдвартай гэсэн хамгийн сайн вакцинаар "боож" эхэллээ. Халдварт өвчин гарсантай холбогдуулан АНУ болон Их Британи зэрэг орнуудад нөхцөл байдал хүндрээд байгаагаас гадна АНУ-д вакцинжуулалтын төсөв мөнгө гэж тэрбум тэрбум ам.доллар зарлага гарч байгаа. Эсрэгээрээ ОХУ Европын холбоо Ойрхи Дорнод Ази гээд бусад тив улс орнуудад нээлттэй худадаалах талаар эх сурвалж онцоллоо. Эрүүл мэнд чухал уу эдийн засаг ам.долларын бодлого чухал уу гэсэн "хүйтэн дайн" явсаар байна. Энэ талаар Спутник 5 вакцины ТУЗ-ын дарга К.Дмитрий мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: https://www.businessinsider.com/us-uk-approval-not-priority-russia-covid-19-vaccine-sputnik-v-2021-2

Таны сурталчилгаа