Цаг үеийн мэдээ

Наймдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн аялах орон нутгийн галт тэрэгний хуваарийг танилцуулж байна. Зорчигчийн галт тэрэг гурван чиглэлд явж эхлэх аж. Тодруулбал,

Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар 

Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар 

Улаанбаатар-Чойр-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг иргэдэд үйлчлэх нь. 

Галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:

 

 

Коронавируст халдвар эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт; 

Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;

Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/;

Таны сурталчилгаа