Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 39 цэг 09:00-17:00 цагт ажиллана.

 

Эдгээр цэгт 60 багийн 311 эмч, ажилтан ажиллаж, 5,022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

I тунд 185,

II тунд 627,

нэмэлт сэргээх тунд 2,588 буюу нийт 3,400 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна.

Мөн 2,868 жирэмсэн эх, 12-15 насны 65,514, 16-17 насны 25,830 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв. 

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: 

 
1

 

Зураг
 
2

 

Зураг
 
3

 

Зураг
 
4

 

Зураг
 
5

 

Зураг
 
6

 

Зураг
 
7

 

 

Таны сурталчилгаа