Ази тивийн 2021 оны аварга шалгаруулах ширээний теннисний XXV тэмцээн Катар улсын Доха хотноо өнөөдөр эхэлж, 10 дугаар сарын 5 хүртэл үргэлжилнэ.
Монголын шигшээ баг тус тэмцээнд оролцохын тулд халдвар хамгааллын дэглэм барьж Хандгайт дахь Олимп баазад 14 хоног тусгаарлалтад бэлтгэл хийсэн юм.
Ази тивийн АШТ-д оролцох баг тамирчид, дасгалжуулагч нарт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Монголын ширээний теннисний холбоо /МШТХ/-ны Ерөнхийлөгч “Төмөрт Өргөө/ ХХК-ийн захирал Ц.Гантулга, Дэд ерөнхийлөгч, “Бласт” ХХК-ны санхүүгийн албаны дарга Э.Одончимэг, “Улаанбаатар Синима” ХХК-ийн Энх-Амгалан, мөн ширээний теннис сонирхогч Нийслэл клубийн Г.Пүрэв нарт уг тэмцээнд оролцох баг тамирчид талархал илэрхийлсэн юм.
Энэ удаагийн тэмцээнд багийн даргаар ОУХМ Б.Баярмагнай, дасгалжуулагчаар Kan Dong Hoon, гавьяат дасгалжуулагч Т.Мэргэн нар ажиллана.
Эрэгтэй багт 1.Б.Билэгт, 2.Ж.Мөнхзориг 3.Г.Сэр-Од, эмэгтэй багт 1.Б.Болор-Эрдэнэ.2.Б.Должинзуу 3.М.Ундрам нар оролцох юм.