Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Улсын харцага Г. Элбэгийн эмчилгээнд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн хандивын барилдаан 2021 оны 10-р сарын 03-нд үзэгчгүйгээр зохион байгуулагдана. Барилдаанд оролцох бөхчүүдийг 9-р сарын 30, 10-р сарын 01-ний өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ хэмээн Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.