Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвлийн хахир хүйтний улиралд мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байсан.
Сүүлийн жилүүдэд хүмүүсийн сүү цагаан идээний хэрэглээ багассанаас үүдэж ясны сийрэгжилт болон шүд цооролт ихсэж байгаа. Иймээс байгалийн эм болсон органик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн эрүүл мэндээ хамгаалж байх хэрэгтэй.
Сүү цагаан идээ нь шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм.
Сүү
Сүүний найрлаганд ус, тос, чихэр, уураг, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис гэх мэт 300 орчим зүйлс тодорхой хэмжээгээр байдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь бие махбодын өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын эх үүсвэр болдог.
Тараг
Тараг, айраг зэрэг исгэлэн бүтээгдэхүүн нь ялзруулагч нянгийн үйл ажиллагааг саатуулах үйлчилгээтэй байдаг учир эмчилгээ, сувиллын зориулалтаар өргөн хэрэглэдэг.
Биед тустай бичил биетийн нөлөөгөөр хүний биед нэн хэрэгцээтэй олон төрлийн биологийн идэвхт бодис үүний дотор амин дэм, пептид, амин хүчил, глюкоз, лактулоз зэрэг бодис тарагт бий болдог. Тараг нь яс бэхжүүлэх, хоол шингээх, нойр хүргэх зэрэг олон талын ач холбогдолтой цагаан идээ юм. Тараг нь шингэцээрээ сүүнээс илүү сайн байдаг (Нэг цагийн дараа тарагны шингэц 91%, сүү 32%). Өглөө өлөн элгэн дээрээ бүлээн тараг уувал эрүүл мэндэд нэн тустай.
Айраг
Айраг нь С аминдэмээр баялаг. Ходоодны илчлэгийг үүсгэн хоолны шингэцийг сайжруулдаг ба дэлүүний өвчин, элэг, цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушигны хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл, нурууны өвчинд хэрэглэж иржээ.
Ааруул
Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай.
Аарц
Сүүний хүчил нь найрлагандаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулшгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой. Сүрьеэ өвчтэй, цусны даралт нь ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүс болон жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхдүүд түлхүү хэрэглэх хэрэгтэй.
2024-01-30
Баярлалаа
Мишээл
2024-06-07
гага
Амуш
2024-11-06
Маш их баяарлала