Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг 14 хэм дулаантай эх, нярай зутарч буй тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. 

Тухайн асуудлаар Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өчигдөр орой /2021-11-23/ Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажиллажээ. 

Тус эмнэлгийн халаалт долоо хоногийн өмнөөс доголдож эхэлсэн бөгөөд эмнэлгийн зүгээс дулаан үйлдвэрлэгч “Оч дөл өлзийт” ХХК-д албан бичиг хүргүүлж, шаардлага тавьсан боловч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна. 

Харин компанийн зүгээс уурын зууханд доголдол гарсан, нүүрсний чанар муу, мөн ажилчдын хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэдэг тайлбар хийлээ. 

Аймгийн Засаг дарга Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийг дулаанаар хангаж буй “Оч дөл өлзийт” ХХК-д халаалтыг яаралтай сайжруулах үүрэг даалгавар өгч, галлагаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, АЗДТГ-аас хамтарсан хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ. 

Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн халаалт өнөөдрөөс хэвийн горимд шилжээд байна.

Мөн зарим төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл  өрхүүдийн халаалт муу байгаа тул Улиастай суманд үйл ажиллагаагаа явуулж буй уурын зуухнуудад хяналт шалгалт хийж, халаалтыг сайжруулахыг Эрчим хүчний зөвлөл болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

May be an image of 7 people, people standing and indoor

May be an image of 6 people, people standing and indoor

Таны сурталчилгаа