Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.
Тушаалд коронавируст халдварын батлагдсан тохиолдлын гэрийн тусгаарлалтад байх хугацаанд хяналт тавьж байгаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын багийн бүрэлдэхүүний ажиллах цагийн хуваарийг ажлын өдөр 22 цаг хүртэл, тусламж үйлчилгээний тасралтгүй, шуурхай байдлыг хангах зоригоор бямба, ням гарагт жижүүр эмч, сувилагчийг 10-15 цагийн хооронд ажиллуулахыг үүрэг болгожээ.
Мөн уртасгасан цагаар ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсийг биеэр амраах болон ковидын хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээний санхүүжилтийн хүрээнд төсөвтөө багтаан шийдвэрлэхийг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт даалгалаа.
Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг Нийгмийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг болголоо.