Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал баг “Ёлын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80км, сумын төвөөс хойд зүгт 56 км-т, Ө-46°11’24.0” У-100°21’00.0”E/ 1 сарын 14-ний өдрийн 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:43 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.