Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Олон зүйлд самуурсан оюун бодлоо бясалга. Мөрөөдлөө цэгцэлж, ирээдүйгээ сайнаар төсөөл. Гэхдээ хоосон мөрөөдөгч болохгүй тулд гэр бүлдээ цаг гарга. Та гэр бүлдээ өөрийн нөлөө, үүрэг оролцоо, хайр халамжийг хир байгааг мэдэрч чадвал аз жаргалтай байх болно. Та өнөөдөр сайхан амарч болно.

Үхэр: Гэр орноо засаж тохижуулахад сайн үе. Гэр ахуйн асуудлуудаа энгийн баяр баясгалан болгон хувирга. Өдрийг гэр бүл найз нөхдөдөө зориул. Сэтгэлийн бэлэг нь гэр бүлийнхэн, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Үйлдсэн алдаагаа засах, буян үйлдэх зэрэгт таатай өдөр.

Ихэр: Ажил амьдралдаа өвөрмөц төлөвлөгөө хэрэгжүүл. Таны өмнө шийдвэрлэвэл зохих харилцааны асуудлууд тулгарах болно. Аль болох энгийн эелдэг бай. Гэр бүл болон эцэг эхтэйгээ харилцах харилцаанд асуудал гарсан ч маргаан үүсгэхээс татгалз. Эелдэг зөөлөн аашийг тань бусдын зөрүүд, бүдүүлэг байдал үгүй хийхийг бүү зөвшөөр.

Мэлхий: Магадгүй зарим үед төлөвлөснөөс буцахад хүрнэ. Гэхдээ эрсдэлтэй алхам хийхэд тохиромжгүй үе. Эрүүл мэнддээ анхаар. Ялангуяа сэтгэл зүйгээр тайван байхад илүү анхаарал тавь. Өөрийгөө хянаж, бүү уурла. Гэнэтийн орлого орж ирнэ. Худалдан авах эд зүйлээ удаан хэрэглэж болох тал дээр сайн судал.

Арслан: Айдас, эргэлзээтэй дагуулсан өдөр болж өнгөрнө. Зарим нөхцөл байдлыг бодитоор дүгнэхэд хүндрэлтэй байна. Зарим хүмүүсийн увайгүй үйлдэлд хариу битгий өг. Үл ойлголцол дээд цэгтээ хүрнэ. Гэхдээ үнэний талд буй хүн удахгүй ялах болно. Өнөөдөр уур бухимдлаа бүү ил гарга. Бухимдал, уур хилэн таныг л эвгүй байдалд оруулах тул зарим зүйлийг хайнга, хэнэггүй байдал гарган хүлээж ав.

Охин: Ажлын ч хувийн ч аливаа үйл ажиллагаанд гол зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэнэ. Тааламжтай харилцааны ачаар та энэ өдөр ихийг бүтээх чадвартай байна. Нэр хүнд олох нь хөрөнгө мөнгөнөөс илүү чухал санагдана. Эргэн тойрныхондоо өндөр шаардлага тавьдаг шигээ өөрөө ч бас алдаа бага гаргах хэрэгтэй байна. Өөрт байгаа бүхнээ бусадтай өгөөмрөөр хуваалц.

Жинлүүр: Дотнын хүмүүстээ анхаарал тавих шаардлагатай өдөр. Өндөр настай аав ээж, хамаатан садныгаа баярлуулах багахан ч болтугай үйлдэл хий. Таны сэтгэл санаа ч сайхан болно. Гэр бүлийнхэн тань таныг баярлуулж, та ч тэднийг халамжлах нь энэ өдрийн хамгийн чухал үйлдэл байх болно. Хайртай хүндээ хэлсэн амлалтаа биелүүлэхийг зорих нь гэр бүлийн бат бэх байдлыг тодотгож өгнө.

Хилэнц: Хууч өвчтэй хүмүүс эмчилгээ болон гамаа таслах хэрэггүй. Хэчнээн сэтгэл хөдөлж байсан ч үйл ажиллагаанд бүү оролц. Хоббигоо хөөж эсвэл хайртай хүмүүстэйгээ амралтын өдрийг өнгөрөө. Энэ өдөр таны сэтгэл санаа таагүй байна. Магадгүй танд ойр дотнын хүний халамж хэрэгтэй байна.

Нум: Гэр орондоо засвар үйлчилгээ хийх эсвэл эд хогшил худалдан авах өдөр болно. Гэр бүлээрээ гадагш гарч амрах нь өнөөдөр хамгийн сайн зүйл байх болно. Өнөөдөр таны гэр бүлийн амьдрал сайхан байх болно. Харин ганц бие хүмүүсийг сайн танихад амаргүй хүнтэй хувь заяа учруулна.

Матар: Өнөөдөр бусдад амлалт бүү өг. Байгуулсан гэрээ хэлэлцээрээ бүү зөрч. Мөн өнөөдрийн бэрхшээлийг аргалахын тулд хууль зөрчих хэрэггүй. Аливаа хоосон амлалтаас аль болох зайлсхийхийг од эрхэс танд зөвлөж байна. Уянгын халил ихтэй сэтгэлгээ давамгайлна. Та хөөрсөндөө өөрийн авьяас чадвараа хэт дөвийлгөх магадлалтай тул орчноо мэдрэхийг хичээ.

Хумх: Таны сэтгэл санаа өөр газар байгаа мэт мэдрэмж төрнө. Санамсаргүй алдаа гаргахгүйн тулд танд болгоомжлол, хянамгай байдал хэрэгтэй. Өнөөдөр мэдрэхүй тань ер бусын хурц шинжтэй байна. Та огцом ааш гаргаж эргэн тойрныхноо гомдоохоос сэргийл. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.

Загас: Энэ өдөр амьдралын хэмнэлээ тогтворжуулах боломжуудыг сайн ашигла. Алдсан алдаа туулсан туршлага тань зөв алхам хийхэд их хэрэг болно. Гэнэтийн учрал болон яаруу шийдвэр сайн зүйл авчрахгүй. Гэр бүлдээ дарамт учруулах үйл ажиллагаанаас холуур байхыг хичээ.

Таны сурталчилгаа