Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 25 2025.02.23 / НЯМ ГАРАГ 

ӨВЛИЙН АДАГ САРЫН ТАВАН ШАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР 

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 07:44-18:27

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Огторгуй 

Аргын тооллын хоёрдугаар сарын 23, Адъяа гараг. Билгийн тооллын 25, Гар одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 07:44-18:27. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

Таны сурталчилгаа