Цаг үеийн мэдээ

Оросын гадаад хэргийн яам цахим хуудсаараа дамжуулан тус улсад авсан хориг арга хэмжээний хариуд Европын холбооны дээд удирдлагуудыг тус улсад нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлээ. 

"Хязгаарлалтууд нь Европын холбооны дээд удирдлага, тэр дундаа Европын комиссын гишүүд, ЕХ-ны цэргийн бүтцийн байгууллагуудын дарга нар, түүнчлэн Оросын эсрэг бодлогыг сурталчилж буй Европын парламентын гишүүдийн дийлэнхэд хамаарна" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.  Нэмж дурдахад ОХУ-ын ГХЯ Оросын эсрэг хууль бус хориг арга хэмжээг сурталчлах, Оросыг үзэн ядах үзлийг өдөөн хатгах, орос хэлтэн хүн амын эрх, эрх чөлөөг зөрчиж буй зэрэг хариуцлага үүрсэн ЕХ-ны хэд хэдэн орны засгийн газар, парламентын төлөөлөгчид, нийгмийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хар жагсаалтад оруулсан байна. Тус хар жагсаалтыг хараахан олон нийтэд зарлан нийтлээгүй байна.

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа