ОХУ болон Украины мөргөлдөөн үргэлжилж байх зуур Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятад, Энэтхэг улсуудад айлчлаад байна. Лавров лхагва гарагт Бээжинд саатсаныхаа дараа пүрэв гарагт Энэтхэг улс руу нислээ. Тэрээр Дели хотод хоёр хоног саатна.
Москва Украины нутагт хоёрдугаар сарын 24-ний өдөр цэргээ оруулснаас хойш Сергей Лавров хоёр дахь удаагаа гадаад айлчлал хийж байна. Лавров Бээжинд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсан. Албан мэдэгдэлд сайд нарын уулзалтын үеэр Афганистан дахь үймээн самууны талаар хэлэлцсэн гэж тэмдэглэсэн байсан ч зарим шинжээч тэднийг Украины асуудал, Оросын эсрэг хориг арга хэмжээ, холбоотон Беларусийн тухай хэлэлцэхгүй өнгөрөх учиргүй гэж үзэж байна.
Лавровын айлчлал Хятад, Энэтхэгтэй харилцаа холбоогоо сайжруулах зорилготой нь тодорхой юм. Бээжин, Делид олон улсын зүгээс Украин дахь Оросын цэргийн ажиллагааг хурцаар шүүмжлэн буруутгасангүй хэмээн дарамт шахалт үзүүлсээр ирсэн.
Эх сурвалж: CNN