Цаг үеийн мэдээ

Ковид 19 цар тахал болон эдийн засгийн хямралын нөлөөгөөр Тайландын залуус тодорхойгүй ирээдүйгээс эмээж, гэр бүл зохиож, хүүхэдтэй болохоос татгалзах болжээ. Сүүлийн жилүүдэд төрөлт багасаж байгаа нь улс орны, эдийн засагт хэрхэн нөлөөлөх тал дээр ч мэргэжилтнүүд санаа зовниж эхэлсэн байна. 

Ажилтан Кнот: "Хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа шалтгаан нь гол төлөв эдийн засгийн байдал, цар тахал юм. Эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа нь олон залуучуудыг гэр бүлтэй болохоо шийдвэрээ хойшлуулахад хүргэсэн. Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал муудсан. Эдийн засгийн сэргэлт, ирээдүйн өсөлт нь тодорхойгүй, амьжиргааны өртөг нь дундаж орлоготой харьцуулахад маш өндөр байгаа нь нөлөөлсөөр  байна"

Улс төр судлаач Хун Баз: "Энэ бол маш том асуудал. Бидний үр хүүхэд, ач зээ нарын үеийнхэн биднийхээс өөр нийгэмд амьдарна. Өмнөх үеийнхэнд байгаагүй арга замаар хүмүүс мэдээлэл олж авч, бусадтай холбогдох боломжтой болсон. Өнөөдөр хүмүүс интернетээс мэдээлэл хайж байна. Энэ нь бидэнд илүү их мэдлэг олж авах боломжтой гэдгээ мэдрүүлдэг. Бидний харилцах, мэдээлэл олж авах арга замууд өөрчлөгдөж байгаа нь үе үеийн ялгааг бий болгож байна. Харин энэ шинэ үед төрөлт төрөлт багасаж байгаад харамсаж байна"

Бие даасан ажилтан Хун Намтан: "Тайландчууд хүүхэдтэй болохыг хүсдэг гэж би хэлмээр байна. Гэвч хүүхэдтэй болох үед яаж асрах вэ, ирээдүйд яах вэ гэдгийг нь бодолцох ёстой. Өнөөдрийн эдийн засгийн үед ажилтай байсан ч амьдархад хэцүү байна. Бүтэн цагийн ажилтай байсан ч олон хүмүүс амьдралаа залгуулахын тулд өөр ажил хайх, тэр байтугай дэлгүүр нээх шаардлагатай болж байна. Тиймээс бид залуу гэр бүлүүдээ дэмжих ёстой"

Улс төр судлаач Хун Баз : "Хүмүүс хүүхэд төрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байгаа нэг шалтгаан нь цар тахал гэж би бодож байна. Цар тахал дэлхийн эдийн засагт нөлөөлсөн. Инфляц өссөн ч цалин зогсонги байдалтай байна. Түүгээр ч зогсохгүй тахал өвчин бидний өдөр тутмын амьдрал илүү их ачаалалтай байгааг мэдрүүлсэн. Хүүхэдтэй болно гэдэг эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Өмнө нь залуу хосууд хүүхэдтэй болох талаар төлөвлөдөггүй байсан. Харин өнөөгийн нийгэмд гэр бүлийн амьдрал битгий хэл өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх нь өмнөхөөсөө хамаагүй хэцүү байгааг бид харж байна" 

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа