Австралийн том хотуудын нэг Сиднейд нэг шөнийн дотор сар гаруйн хугацаанд орох хэмжээтэй дүйцэхүйц аадар бороо асгарч, үер буусан байна. Үерийн улмаас олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.
Цаг уур судлаачид ирэх өдрүүдэд бороо үргэлжлүүлэн асгарна гэдгийг анхааруулсан байна. Нөөцлүүр сав, далангууд хальж, хотын гудамж талбай гол мөрөн мэт усаар дүүрнэ гэдгийг сэрэмжлүүлжээ.
Хотын таван сая оршин суугчийг онц шаардлагагүй бол аялалд гарахгүй байхыг анхааруулсан байна. Асаргааны газарт байгаа хүмүүсийг эхний ээлжинд нүүлгэн шилжүүлжээ.
Нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа тул гол мөрний ай саваар оршин суудаг иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна. Хотын зарим хэсэгт 1,226 мм хур тунадас унажээ.
Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд хэсгийн хэд хэдэн хотод өнгөрсөн сард үерийн аюул нүүрлэсэн бөгөөд гамшгийн дараах сэргээн босголтын ажил үргэлжилсээр байгаа юм.
Эх сурвалж: Al Jazeera