Цаг үеийн мэдээ

Камбожийн баруун хойд хэсэгт орших Баттембанг мужийн тосгоны оршин суугчид гадаадын уул уурхайн компаниудын эсрэг хатуу арга хэмжээ авах хэрэгтэй байгаа тухай мэдээллээ. Такреам тосгоны ахлагч Бер Саран уул уурхайн компаниудын ажил тосгонд олон муу нөлөө үзүүлсэн талаар хэллээ. Засгийн газар уул уурхайн компаниудыг тосгонд ажиллуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасны дараа тосгоны ууланд зэрлэг амьтанд олон хүн амь насаа алдсан. Нэг компаний  эргэн тойронд байгаа 100 гаруй айлын талбай өмнөх шигээ тариа ургахаа больсон. Мөн тосгоны ойролцоо үйл ажиллагаа явуулж буй компаниудыг зам дээр ус цацаж, тоосжилтыг багасгах, зам дээр чулуу унахаас урьдчилан сэргийлэхийн тулд ачааны машинуудыг таглахыг шаардав. Тосгоны ойролцоо үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд аюулгүй байдлын арга хэмжээ аваагүйн улмаас нэгэн оршин суугчийн толгой дээр чулуу унасны улмаас амиа алджээ. 

Тосгоны ахлагч Бер Сарен: "Урьд нь энэ уул үнэхээр сайхан, ой мод, хулсны нахиа, мөөг, том моддоор дүүрэн байсан. Одоо манай улс маш их бүтээн байгуулалттай, ялангуяа шинэ зам тавигдаж байгаа учраас чулуу их хэрэгтэй байгаа тул зарим компаниуд энд бизнес эрхлэхийн тулд төрөөс зөвшөөрөл хүссэн"

Тосгоны иргэн Прач Пов: "Одоо миний байшингийн баруун талд Хятадын компаниуд болон бусад олон компани ажиллаж байна. Маш олон чулуу боловсруулагч байдаг. Энэ жил том хэмжээний ажил эхлүүлсэн. 

Компаниуд энд ирээд удаж байгаа, өдий болтол хоёр уулыг нураачихлаа. Өнөөдөр бусдыг нь сүйтгэж байна. Хаа сайгүй чулуу бутлах машин олон, өдөр шөнөгүй олон машин орж гарч байна.

Зөрж өнгөрч буй машинууд маш их тоостой, усны машин шүршиж байгаач маш хурдан хатаж байна. Миний гэр тоосоор дүүрэн байна. Би яахаа мэдэхгүй байна"

Тосгоны ахлагч Бер Сарен: "100 орчим айл өрх их хэмжээний хохирол амссан, тариалалт нь тоосжилтоос болж сайн ургахгүй байна. Мөн зам дээр чулуу унаж, ачааны машинаас тоос унана гэдэг сайн зүйл биш.

Тосгоны иргэн Прач Пов: "Бид гудамжинд байнга ус цацаж байхыг хүсэж байгаа бөгөөд жирийн хүмүүст эдгээр компаниудыг хориглох эрх мэдэл байхгүй"

Тосгоны иргэн Прач Чхем: "Өмнө нь уулын дэлбэрэлтээс болж чулуу унаж, толгойгоо цохиж амь насаа алдсан хүн бий" 

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа