Цаг үеийн мэдээ

Халуун орны Мэги хар салхи Филиппин улсын зүүн болон өмнөд бүсийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрчээ. Хар салхины улмаас багадаа 25 хүн амь үрэгдсэнийг эрх баригчид мэдээлээд байна. Хар салхи цагт 65 км хурдтай шуурч, хөрс гулсчээ. 

Лейте мужаас хөрсний нурангид дарагдсан 22 хүний цогцос олдсон байна. Үндэсний онц байдлын газраас Давао мужид гурван хүн амиа алдсаныг мэдэгджээ. Зүүн бүсэд багадаа зургаан хүн сураггүй алга болсон бөгөөд аврагчид тэднийг үргэлжлүүлэн хайсаар байна. 

Цаг уур судлалын газар Мэги хар салхины хүч мягмар гарагт буурч, 45 км/цаг болно гэж мэдээлжээ. Хар салхинд нэрвэгдсэн бүс нутагт одоогийн байдлаар 13,000 гаруй иргэнийг хоргодох байр луу нүүлгэн шилжүүлсэн байна. 

Филиппиний нутаг дэвсгэрийг жилд дунджаар 20 орчим хар салхи дайран өнгөрдөг бөгөөд Мэги энэ жилийн анхны хар шуурга ажээ. Хайян хар салхи Филиппинийг дайран өнгөрсөн хамгийн хүчтэй хар салхи байсан юм. 2013 онд Хайян хар салхины улмаас 7,300 хүн амиа алдсан гэж үздэг.

Эх сурвалж: The Guardian 

 

Таны сурталчилгаа