Украины зүүн өмнөд хэсгийн Мариуполь хот Оросын цэргийн ажиллагаанд өртөж, ихээхэн гарз хохирол амссан газруудын нэг юм. Тус хотын дарга Вадим Бойченкогийн хэлснээр зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн мөргөлдөөний хөлд хотын 10,000 оршин суугч буюу энгийн иргэн амиа алдсан тоо байна. Бодит байдал дээр үүнээс хоёр дахин их буюу 20,000 иргэн Оросын цэргийн дайралтад амиа алдсан байж болзошгүй хэмээн Мариуполь хотын дарга Вадим Бойченко үргэлжлүүлэн мэдээлсэн байна.
Энэ тоо нь мөргөлдөөний өмнөх хотын 400,000 оршин суугчийн 5 хувь нь ажээ. Хотын гудамжинд амиа алдсан иргэдийн цогцос хивс мэт дэлгэгдэж байна хэмээн Бойченко Ассошейтэд Пресс агентлагт утсаар өгсөн ярилцлагадаа дурджээ. Барууны орнуудын батлан хамгаалах салбарын мэргэжилтнүүд ирэх 2-3 долоо хоногийн хугацаанд Оросын цэргүүд Украины зүүн бүс Донбаст төвлөрөн дайралт хийнэ гэж таамаглаад байгаа юм.
Энэ хооронд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр алс дорнодын Амур мужийг зорилоо. Тэнд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзаж Украины асуудал, өрнөдийнхний хориг арга хэмжээний талаар санал солилцоно гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: AP, The Guardian