Цаг үеийн мэдээ

АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн 36 дугаар гудамжны метроны буудалд халдлага үйлдсэн сэжигтнийг 30 цагийн турш эрэн сурвалжилсны эцэст баривчлан саатуулжээ. 62 настай Фрэнк Жэймсийг орон нутгийн цагаар лхагва гарагийн өдөр Манхэттэн дүүргийн Ийст Виллажид саатуулсан байна. 

Нью-Йоркийн цагдаагийн комиссар Кийчэнт Сиуэлл сэжигтнийг барьсан нь хохирогчид төдийгүй хотын иргэдийн сэтгэлийг жаахан ч гэсэн амраана гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгджээ. 

Сэжигтэн мягмар гарагийн өглөө метроны буудалд утаат бөмбөг тэсэлснийхээ дараа зорчигчид руу 23 удаа гал нээсэн. Буудал дээр байсан 10 зорчигч суманд өртөж, бусад 13 хүн утаанд хордох зэргээр бэртэж гэмтжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй. 

Хотын цагдаа нар Жэймсийг терроризмын гэмт хэрэгт холбогдуулан буруутгах гэж байна. Хэрэв терроризмын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдвол бүх насаараа хоригдох ял сонсох юм. 

Эх сурвалж: Al Jazeera 

 

Таны сурталчилгаа