Гааг дахь Олон улсын шүүхийн ерөнхий прокурор Карим Хан Украины Буча хотод очсоныхоо дараа Украин аймшигт гэмт хэргийн газар болсон үнэн гэж мэдэгджээ.
"Манай шүүхийн үйл ажиллагааны хүрээнд энд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа учраас бид энд ирсэн. Бид чин үнэнийг тогтоохын тулд дайны мананг хөөх ёстой. Үүний тулд хараат бус, шударга мөрдөн шалгалт хэрэгтэй" гэж тэрээр хэлжээ.
Гаагийн шүүх эмнэлгийн шинжээчид ойрын өдрүүдэд Буча хотод ажиллахад бэлэн байна.
Хоёр долоо хоногийн өмнө Оросын цэргүүд Буча хотоос гарсны дараагаар гудамжинд үлдсэн Украины энгийн иргэдийн цогцсуудын зургууд дэлхий нийтийг цочирдуулсан. ОХУ зүгээс үүнийг нотлох баримтгүй зохиомол зүйл гэж мэдэгдсэн.
Харин сансрын хиймэл дагуулаас авсан огноотой зураг, баллистикийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг нь Буча хотод болсон эмгэнэлт явдалд Оросын цэргүүд маргаангүй хамаатай болохыг харуулж байна гэж мэдээлжээ.
АНУ болон бусад хэд хэдэн муж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг дайны гэмт хэрэгтэн хэмээн шүүхийг уриалаад байгаа билээ.
Эх сурвалж: BBC Русская служба