Цаг үеийн мэдээ

Халимагын Элиста хотын захиргааны нэгэн албан тушаалтан 40 настай иргэн Оросын армийн ажиллагааны талаар худал мэдээлэл тараасан хэргээр саатуулагджээ. Энэ тухай бүс нутгийн Аюулгүй байдлын хэлтсийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Тэрээр Telegram суваг үүсгэн ажлынхаа компьютер дээрээс амиа алдсан цэргийн албан хаагчдын тоо, Украины нутаг дэвсгэрт болсон тусгай ажиллагааны нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг нийтэлж, цэргийнхний талаар доромжилсон үг хэллэг ашиглаж байжээ. Уг албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

ОХУ гуравдугаар сарын 4-нд "ОХУ-ын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар илт худал мэдээлэл тараасан", "Орос цэргийн армийг гутаасан" гэмт хэрэгт шийтгэлийн тухай хуулийг шуурхайлан баталсан. Зөрчил гаргагч захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээдэг бөгөөд хамгийн дээд шийтгэл нь 15 жил хүртэл хорих ял юм.

Эх сурвалж: Радио свобода

Таны сурталчилгаа