Цаг үеийн мэдээ

ОХУ-ын хамгийн их ханддаг мэдээний сайтуудын нэг болох Lenta.ru сайтад тавдугаар сарын 9-ний өглөө Украины дайн болон Оросын эрх баригчдыг хурцаар шүүмжилсэн хэд хэдэн материал тавигджээ.  Одоо уг мэдээнүүд үндсэн хуудаснаас нь аль хэдийн алга болсон бол хуулбар нь вэб архивт хадгалагдсан байна.

Lenta.ru-ийн сэтгүүлч Егор Поляковын тайлбараар тэрээр өөрийн хамтрагч Александра Мирошниковагийн хамтаар вэбсайт дээрх нийтлэлүүдийг сольсон гэж мэдэгджээ. Тэд үүнийг "Энэ бол хакеруудын ажиллагаа биш, энэ бол миний болон Александра Мирошниковагийн ухамсартай шийдвэр бөгөөд харьцангуй эртнээс гаргасан боловч одоогоор хэлэх боломжгүй шалтгааны улмаас гүйцэлдүүлэх боломжгүй байсан. Бидний гол сэдэл бол ухамсар юм. Бид дайн эхэлснээс хойш Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхгүй хааж байсан 40-45 гол хэрэг/мэдээ/, баримтыг сонгож, аль болох нарийвчлан дүрсэлж, "эсрэг суртал ухуулга"-д автахгүй байхыг хичээсэн гэж Поляков хэлжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ "Эдийн засгийн бүтэлгүйтлийг дайнаар хаацайлж болохгүй. Путин явах ёстой" гэсэн нийтлэлийн доорх гарын үсэг нь түүнийх болон түүний хамтрагчийнх гэжээ. Нийтлэлийнхээ төгсгөлд "Шинэ ажил, хуульч, магадгүй улс төрийн орогнол хайж байна!"  гэж өгүүллийн төгсгөлд бичижээ. 

Поляков "Бидэнтэй аль хэдийн ярилцсан, бид Лента-д ажиллахаа больсон гэж хэлж болно" гэж нэмж хэлжээ. 

5-р сарын 9-ний өглөө Lenta.ru сайтын үндсэн хуудсанд "Путин 21-р зууны цуст дайнуудын нэгийг эхлүүллээ", "Владимир Путин өрөвдмөөр дарангуйлагч, солиот болж хувирав", "Орос элитүүд хамаатан садан, худал хуурмагаар өвчилсөн", мөн "Орос Мариуполь хотыг бүрмөсөн устгасан", "Владимир Путин Оросын Украин дахь төлөвлөгөөний талаар худал хэлсэн" гэх мэт гарчигтай 10 мэдээ байжээ.

Бүх нийтлэлүүд нь эхлэлдээ "энэ материалыг удирдлагатай тохиролцоогүй бөгөөд үүнийг нийтэлснийхээ төлөө Ерөнхийлөгчийн захиргаанаас шан хүртээх байх" гэсэн мэдэгдлээр эхэлж байжээ.

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа