Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд өнгөрсөн оны нэгдүгээр сард Капитол Хиллд болсон жагсаалыг өдөөн хатгасан хэрэгт зэмлүүлэн твиттер хаягаа бүрмөсөн хаалгасан юм. Твиттер компанийг худалдаж авч буй дэлхийн хамгийн баян эрхэм Элон Маск Трампын хаягийг эргэн сэргээнэ гэдгээ мэдэгджээ.

Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Твиттер компанийг худалдаж авахаа олон нийтэд зарласан. Үүнээс хойш хэдэн долоо хоногийн турш хэлэлцээр явагдаж 44 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болсон билээ. Гэрээ хэлэлцээр, бичиг цаасны ажил бүрэн дуусмагц Элон Макс Твиттер компанийн шинэ захирал болно.

Маскийн хэлснээр “Твиттерийн хэн нэгэн хэрэглэгчийн хаягийг байнгын хоригт оруулдаг байдлыг өөрчилнө. Дональд Трампын хаягийг бүрмөсөн хаасан нь буруу гэж бодож байна. Энэ хэт хатуу чанга тэнэглэлийг өөрчилнө” гэжээ. Твиттер компанийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Жэк Дорси Маскын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Дорси “ерөнхийдөө хэн нэгний хаягийг бүрмөсөн хаана гэдэг нь бидний алдаа байсан. Тийм ч сайн ажил байгаагүй” гэж жиргэжээ.

Трамп 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй байгаагаа хэдийн илэрхийлсэн. Магадгүй твиттер хаягаа сэргээчихвэл түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд том нөлөө үзүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа