Энэ талаар эхэлж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко мэдэгджээ. Хэлэлцээрийн талаар сэтгүүлчдийн асуултад тэрээр "Үгүй ээ, хэлэлцээр үргэлжлэхгүй байгаа. Украин хэлэлцээрийн үйл явцаас бараг гарсан" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, хэлэлцээр "ямар ч хэлбэрээр" явагдахгүй байгаа гэжээ.
Киевийн төлөөлөгчид Москвагийн санал болгож буй гэрээний төсөлд ямар нэгэн хариу өгөөгүй, иймээс одоогоор талуудын хооронд хэлэлцээ хийгдээгүй байна гэжээ. Энэ тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Украины телевизийн эфирээр мэдэгдэхдээ
“Өнөөдрийн байдлаар түр зогсчихсон байгаа. Истанбулын мэдэгдлээс хойш ямар ч өөрчлөлт, ахиц дэвшил байгаагүй" гэж Подоляк хэлжээ. Түүний хэлснээр, Украин газар нутгаасаа өгөх бодолгүй байгаа болон "Орос улс хэвшмэл сэтгэлгээтэй хэвээр байгаа" тул хэлэлцээрийг зогсоосон гэж хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Киевийн төлөөлөгч яриа хэлэлцээр сэргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. "Энэ нь сэргээгдэх бөгөөд [Украины Ерөнхийлөгч Владимир] Зеленский чиглүүлэгч нь байх болно гэж би бодож байна" гэж тэрээр хэлжээ.
Эх сурвалж: Настоящее время