Цаг үеийн мэдээ

ОХУ Украинд цэргээ оруулснаас хойш Европын холбооны орнууд Оросоос худалдаж авдаг хий, эрчим хүчээ бууруулах шийдвэрт хүрсэн. Оросын хий, эрчим хүчийг худалдаж авч байгаа нь Украин дахь дайныг шууд бус замаар санхүүжүүлж буй явдал гэж үзэж байгаа юм.

Европын комисс Оросоос эрчим хүчний хараат байдлаа дуусгавар болгох төлөвлөгөө боловсруулснаа танилцуулжээ. Европын холбооны байгалийн хийн 40 хувь, газрын тосны 27 хувийг Оросоос нийлүүлдэг байна. Жилдээ 400 тэрбум еврогоор худалдан авалт хийдэг ажээ. Энэ тоог багасгахын тулд ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, бусад улс орнуудад дамжуулах хоолой барихад хөрөнгө оруулах ёстой гэж Европын удирдагчид үзэж байна. 

Европын холбооны орнууд 2022 онд багтаж Оросоос импортолдог хийгээ 2/3-оор багасгах зорилго тавьсан. Үүнтэй зэрэгцээд хэрэглэгчдэд үнийн өсөлтийн дарамт ирэх нь зайлшгүй. Гэсэн ч Оросоос импортолдог хий, эрчим хүчний хэрэглээгээ бууруулах стратегийн бодлогодоо гурван үндсэн зорилтыг тавьсан байна. Үүнд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж хэмнэх, сэргээгдэх буюу ногоон эрчим хүчний хэрэглээг тэлэх, өөр улсуудаас газрын тос, хий импортлох зэргийг багтаажээ. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд ирэх таван жилийн дотор 210 тэрбум евро зарцуулахаар тооцсон байна. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа