Цаг үеийн мэдээ

Оросоос гадаадын бизнесүүд гарсаар байна. Новокузнецкийн газрын тосны бизнесмен Александр Говор Макдоналдсын Орос дахь компанийг худалдаж авлаа. Макдоналдс түрүүчийн долоо хоногийн эхээр тус улсаас бүр мөсөн гарч байгаагаа зарласан. Уг бизнесийг худалдан авагч нь тус рестораны сүлжээний дотоодын томоохон франчайзыг эзэмшдэг байна.   Тэрээр шинэ нэрийн дор ресторануудыг ажиллуулах болно. 

Макдоналдсын чизбургер, интоорын бялууг дагаад эрх чөлөөт 90-ээд оны бас нэг бэлгэ тэмдэг болсон Levi’s жинсэн хувцасны сүлжээ Оросыг орхиж байна гэж Коммерсант бичжээ. Тэрээр 1993 онд Орост ирсэн бөгөөд дайн эхэлсний дараа Оросын зах зээл дээрх үйл ажиллагаагаа зогсоожээ.  Коммерсантад бичсэнээр Levi's бүрмөсөн явахаар шийдсэн байна.

Орост байгаа бараануудыг гадаадын сайтуудаар дамжуулан зарах эсвэл бизнесийг бүхэлд нь зарна гэж таамаглаж байна. 

90-ээд оны биш, харин “цатгалан” 2000-аад оны бэлгэ тэмдэг болсон Америкийн Старбакс Оросын зах зээлд 15 жил ажилласны эцэст явахаар шийджээ.  Дайн эхэлсний дараа тус компани Оросын газар нутаг дээрх бүх 130 кофены газраа (дэлхий дээр 30 гаруй мянга байдаг) түр хааж, тус улсад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоосон.  Одоо эдгээр шийдвэрүүд эцсийнх болж тогтоогдлоо. Оросоос гарахдаа Старбакс 2000 орчим ажилчдынхаа цалинг зургаан сарын турш үргэлжлүүлэн төлж, шинэ ажил олоход нь хүртэл тусална гэж мэдэгджээ.

Старбакс зарагдахгүй, харин Оросын хуулийн этгээдийг хувьд татан буулгагдахаар төлөвлөгдөж байна гэж Коммерсант бичжээ.

Эх сурвалж: BBC Русская служба, Коммерсант

Таны сурталчилгаа