Америкийн тагнуулын алба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг дөрөвдүгээр сард хорт хавдрын хүнд хэлбэрийн эмчилгээ хийлгэсэн тухай тайлан бэлтгэжээ. Энэ тухай Newsweek сэтгүүл уг баримт бичгийн агуулгыг мэддэг гурван эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн амийг хөнөөх оролдлого хийсэн гэж тус тайланд дурджээ (энэ тухай Украины тагнуулын алба ч мэдээлж байсан).
Энэ нь Цагаан ордны бэлдсэн Владимир Путиний эрүүл мэндийн талаарх дөрөв дэх тайлан гэж Newsweek бичжээ. Хоёр долоо хоногийн өмнө бэлтгэсэн өмнөх тайланд түүнийг "Нас барахаар өвчтэй" гэж тодорхойлсон байдаг. Шинэ тайланд Путиний биеийн байдалд эерэг өөрчлөлт гарсан гэж тус хэвлэлд бичжээ.
Мэдээллийн бэлтгэгчид нийтлэлийн дагуу Оросын ерөнхийлөгчийн олон нийтийн өмнө гарч ирсэн гэрэл зураг, видео материалд дүн шинжилгээ хийжээ.
Владимир Путинийг эрүүл мэндийн асуудалтай, магадгүй хорт хавдартай гэсэн цуу яриа сүүлийн саруудад гарах болсон. 2022 оны тавдугаар сард Путин хорт хавдар туссан тухай олон нийтэд, ялангуяа түүнтэй биечлэн ажиллаж байсан найруулагч Оливер Стоун дурджээ. Проект хэвлэл Путинийг хорт хавдрын өвчин, бамбай булчирхайн асуудалтай холбоотой эмч нарын баг дагалддаг гэж бичжээ.
Эх сурвалж: Медуза