Цаг үеийн мэдээ

Монголын бүжгийн спортын холбооны гишүүн “Хатантуул”, “Moon dance”, “Star” хамтлагууд 2022 оны 10-р сарын 15-нд ХБНГУ-ын Брауйншвейг хотод зохион байгуулагдах Дэлхийн бүжгийн спортын холбооны Формейшны Стандарт, Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаан, эхний хамтлаг маргааш ХБНГУ-ыг зорих гэж байна. 

Формейшны Стандарт ба Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь анх удаа нэг өдөр, нэг талбайд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Монголын бүжгийн спортын багийн ахлагчийг томилон, Монгол улсын төрийн далбаа, МБСХ-ны тугийг гардууллаа. 

Баг тамирчдын эв нэгдлийг хангах зорилгоор  багийн ахлагчаар “Хатантуул” хамтлагийн удирдсан багш Л.Цолмонг томилж, “Хатантуул” хамтлагийн дасгалжуулагч Т.Лхагвасүрэнд хүлээлгэн өглөө. 

Энэ удаагийн тэмцээнд Монголын 3 хамтлаг нийт 107 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.