МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын ес дэх өдрийн барилдаанд 14:00 цагаас Багахангай дүүрэг, Дундговь аймгийн багтай учраа тааран барилдлаа.
Дундговь аймгийн баг 13:12-оор ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв. Барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө авцгаав.
Дундговь аймгийн багт улсын начин Э.Даш /5 даваа/, Э.Ванданцэрэн /4 даваа/, аймгийн арслан Б.Доржсүрэн /1 даваа/, Д.Энхболд /2 даваа/, аймгийн заан Б.Анандпүрэв, сэлгээнд аймгийн заан Э.Мөнхболд /1 даваа/ -тай барилдсан бол Багахангай дүүргийн багт улсын начин Б.Бат-Эрдэнэ /3 даваа/, аймгийн арслан М.Аманбек /1 даваа/, Ц.Адъяа /1 даваа/, Д.Батбаатар /3 даваа/, аймгийн заан М.Тэгшбаяр /3 даваа/, сэлгээнд аймгийн заан Б.Тожил /1 даваа/-тай барилдацгаажээ.
Маргааш буюу 10-р сарын 10-ны 19:00 цагаас Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүргийн багтай өрсөлдөнө.