Цаг үеийн мэдээ

Дархан хотын ойн баяр тохиож буй энэ өдөр Дарханы түүхэн дурсгалт барилга болох "Гэрлэх Ёслолын Ордон"-ыг төрд буцаан авч анхны хосууд гэрлэлтээ батлуулжээ.

Уг барилга 1984.06.17-нд анх ашиглалтад орж 2001 онд өмч хувьчлалаар хувьд шилжсэн юм.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: "Өнөөдрөөс эхлэн Дарханы хосууд энэ сайхан өргөөндөө гэр бүлээ батлуулж өнөр өтгөн, аз жаргалтай амьдрахын ерөөлийг өргөе. Уг ажлыг дэмжиж хамтран ажилласан "Дархан Нутаг" ТББ-ын тэргүүн Б.Мөнхдаш танд болон аймгийн ИТХ, нийт төлөөлөгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ. 

Таны сурталчилгаа