Цаг үеийн мэдээ

АНУ-ын Нью Жерси мужийн Нью-Арк Либерти олон улсын нисэх буудалд газардсан онгоцны зорчигчид хөл доороосоо могой олжээ. Зорчигчдыг могойд хатгуулан гэмтэж бэртэхээс сэргийлж цагдаагийн ажилтнууд болон нисэх буудлын ажилтнууд онгоцыг газардсан даруйд угтаж авсан байна. 

Тусгай ажилтнуудын тусламжтайгаар могойг онгоцноос аюулгүй гаргажээ. Онгоцонд орсон могой цэцэрлэгт хүрээлэнд түгээмэл байдаг могойн төрөл байсан байна. Нислэг газардах үед бизнес класс ангиллын зорчигчид орилолдож бүгд хөлөө дээш өргөцгөөсөн байна. Эмх замбараагүй байдал үүссэн тул Тампагаас хөөрсөн Юнайтед 2038 дугаартай нислэгийн багийнхан Нью-Арк нисэх буудлаас тусламж дууджээ. 

Уг цэцэрлэгт хүрээлэнгийн могой нь дунд зэргийн хэмжээтэй бөгөөд хоргүй төрөлд багтдаг. Ургамлыг хортон шавжаас хамгаалж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад тустай ажээ.

Эх сурвалж: CNN 

 

Таны сурталчилгаа