ХҮНС ХООЛНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ 5 ЗАРЧИМ:
1. Цэвэр байлга
2. Болсон, түүхий хүнсийг тусгаарла
3. Гүйцэд чана
4. Зохих хэмд хадгал
5. Аюулгүй ус, хүнс сонго
ЯАГААД:
1. Өвчин үүсгэгч бичил биетүүд бохирдсон гар, алчуур, хувцас, багаж, хэрэгсэл, хэрчих мод зэргээр дамжин хүнсийг бохирдуулдаг.
2. Түүхий мах, тэдгээрийн шүүсэнд агуулагддаг бичил биетүүд бэлтгэх, хадгалах явцад бусад хүнстэй холилдож, улмаар бохирдуулахаас сэргийлнэ.
3. Гүйцэд чанаж, болгосноор бүх аюултай бичил биетүүд устдаг. Хүнсийг 70С-аас багагүй хэмд чанаж, болгож хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг.
4. Бичил биетүүд 5С-аас 60С-д маш идэвхтэй үржиж, хороо ялгаруулдаг тул хоол, хүнсийг тасалгааны хэмд хадгалж болохгүй. Зарим бичил биетүүд хөргөгчний хэмд ч үрждэгийг анхаарах.
5. Хоол хүнсний орц, түүхий эд нь аюултай бичил биетэн, химийн бодисоор бохирлогдсон байж болох учир заавал угааж хэрэглэнэ.