Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бэрхийн булаг” гэдэг газар тус сумын харьяат малчин П-ийн 60 орчим бог мал хад хясаа руу гараад буулгаж чадахгүй байна, буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг 12 сарын 14-ний өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 13:28 цагт очиход малчин П-гийн 45 бог мал 40 орчим метрийн өндөртэй хадан хясаа руу гараад буух боломжгүй байсныг аврах олс ашиглан 5 цаг ажиллаж буулгасан байна.